Б.Отгонбат: Харшийн сүлд модны наадамд энэ жил 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар төлөвлөсөн

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Харшийн сүлд модны наадмыг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Энэ сарын 24-ний өдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдийн 700 гаруй хүүхэд багачууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв.

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор анх 1981 онд өвлийн барилга, байгууламжаа ашиглалтад оруулсан бөгөөд тэр цагаас хойш “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулж байгаа юм.

Энэ талаар тус цогцолборын ерөнхий захирал Б.Отгонбат “Манай “Харшийн сүлд модны наадам” арванхоёрдугаар сарын 21-27-ныг хүртэл долоо хоног үргэлжилнэ.

Энэ жил 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар төлөвлөсөн.

 Мөн  Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотоос 100 гаруй уран бүтээлч хүүхдүүд хүрэлцэн ирж, урлагийн тоглолтоо толилуулж байна. Тоглолтод сонгогдсон уран бүтээлчид маань долоо хоногийн өмнөөс байрлан, тоглолтуудаа шинээр зохиомжилсон.

Үзэгч хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлах, нэгнээ гомдоохгүй, гадуурхахгүй байх, сайн хүн болохын тухай сургамжилсан зохиомж бэлтгэсэн.

Уран бүтээлч хүүхдүүдээс гадна Найрамдал зуслангийн 100 гаруй багш ажилтан буюу нийт 300 орчим хүн зохион байгуулалтад ажиллаж байна.

Өнөөдрийн тухайд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тоглолт буюу асрамж, халамжийн төвийн хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэлээ” гэв.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …