Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбөртэй байхаар зохицуулсан. Ингэхдээ нийт төлбөрийн 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. 

Тогтоолоор энэхүү тусламж, үйлчилгээний мэс заслын тусламж, үйлчилгээг 1.5 – 5.6 сая төгрөг бөгөөд үүний 395 мянгаас 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө хариуцан төлнө.  2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 1055 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 

Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. 

https://emd.gov.mn/news/207

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн …