“Загийн усны хоолой”-н төслийн ажил 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн удирдлагуудын хамтаар Цогтцэций дэх салбарт ажиллаж байна. Энэ үеэр Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо. 

Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч, эдийн засгийн гол суурь болж байгаатай холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг эхний ээлжинд Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос хангах зорилготой ажиллаж байна.

Төслийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 69,7 хувийн гүйцэтгэлтэй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтөй байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай ус хангамжийн нэг хэсгийг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай ажиллах үндсэн нөхцлийг бүрдүүлэх юм.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …