PC MALL, PC MALL хямдрал зарласан байна, Шинэ оны, Шинэ жилийн мэндийг хүргэе!

2022 оныхоо сүүлийн сар болох 12-р сартайгаа учран золгож, эргэн тойрон цагаан өнгөнд хучигдаж, Их хотын гудамж, талбай гоёхон чимэглэл, гацуураар өнгө нэмж, гадаа хүйтэн ч сэтгэл дотор халуун дулаан, хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хэдийнээ хаяанд иржээ.

Энэхүү гарчиг энгийн нэг гарчиг биш, энэ бол дуулж уншигддаг гарчиг гэдэгтэй ихэнх хүмүүс санал нийлэх биз ээ…

“Пи Си Молл, Пи Си Молл хямдрал зарласан байна. Шинэ оны, шинэ жилийн мэндийг хүргэе” богино хэмжээний зар сурталчилгааны бичлэг нь өөрийн гэсэн түүхтэй ба хамгийн анх цацагдаж эхэлсэн 2011 оны үеэс одоог хүртэл “Шинэ жилийн уур амьсгалыг оруулж, өөрийн эрхгүй дагаж дуулаад баяр баяслыг мэдэрдэг” бүтээл болж чадсан билээ.

2009 оноос эхлэн үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжин тэлсээр буй дэлхийн брэндүүдийн албан ёсны дистрибьютер, “Цахим технологи, Цахилгаан барааны их дэлгүүр PC MALL” компанийн хамт олон шинэ жилийн рекламаа ийнхүү цацаж, эрхэм хэрэглэгч та бүхэнд гэнэтийн бэлэг дүүрэн хямдрал, урамшуулал, сугалаатай худалдааг Монгол орныхоо бүхий л салбар дэлгүүрүүдээр хэрэгжүүлж эхэллээ.

PC Mall сүлжээ дэлгүүрүүд нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Ховд, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Замын-Үүд, Зүүнхараа, Тосонцэнгэл зэрэг хот, сууринууд болон нүүдлийн худалдаагаар нийт 42 дэлгүүрүүдээр та бүхэнд үйлчилж байна.

Мөн бид 2022 оны байдлаар дэлхийд тэргүүлэгч Dell, Haier, Samsung, Apple, LG, Hisense, Toshiba, Epson, Bose, BenQ, Bosch, Acer, HP, Huawei, Teac, Audio-Technica зэрэг 40 орчим брэндүүдийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр, албан ёсоор, баталгаат засвар үйлчилгээ, шуурхай лизингээр худалдан авах боломжийг олгодог юм.

2022 оны шинэ жилээр, энэхүү рекламын шинэчилсэн хувилбараа “Пи Си Молл” ХХК-ны маркетингийн албаны хамт олон болон “FAVWAY”-ийн авьяаслаг охид хамтран ажиллаж та бүхэндээ баярын уур амьсгалыг түгээж, шинэ жилийн мэндийг хүргэж байна.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …