Жагсаж байгаа иргэдэд гэр барих зөвшөөрөл олголоо

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн.

Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” гэв.

Тэрбээр мөн “Төв талбайд гэр барих зөвшөөрлийн хүсэлт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, зохицуулалтын хүрээнд боломжит байдлаар зөвшөөрлийг олгож байгаа.

Жагсагчдын зүгээс барих гэр шаардлагатай гэж үзэн хүсэлт гаргавал  яаралтай хэлэлцээд хариу өгөхөд бэлэн” гэдгийг хэлсэн юм.

Санал болгох мэдээ

Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол …