Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг суларна.

2022 оны 12-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …