Д.Амарбаясгалан: 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байгаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч ажилдаа орсонтой холбогдуулж, 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байгаа. Гэм бурууг шүүх тогтооно. Гэхдээ Засгийн газрын гомдлоор нэр бүхий албан тушаалтан шалгагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Иргэд жагсаж байна. Засгийн газар шаардлагыг хүлээн авна.

Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого бий. Тиймээс зохион байгуулагчид яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар нээлттэй байх болно. Ерөнхий сайд жагсаалын зохион байгуулагч нартай уулзаж, шаардлага хүлээж авах ажлын хэсгийг байгуулж, миний бие ахалж байна. Нээлттэй уулзаж, асуудлаа шийдэхэд бэлэн” гэлээ.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …