Ханбогд кашимер компани “ХАМГИЙН ТОГТВОРТОЙ БРЭНД” цом хүртлээ

Ханбогд брэндийн Regina коллекци Монгол Улсаа төлөөлөн анх удаа Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Middle East Fashion Week-2022” олон улсын загварын шоунд урилгаар оролцож “Хамгийн Тогтвортой Брэнд” цом гардан авлаа.

 “Middle East Fashion Week -2022” зохион байгуулж байгаа Ойрхи Дорнод бол өвөрмөц соёл уламжлалтай, нийгэм эдийн засгийн онцгой байршилтай улс орнуудыг багтаасан бүс нутаг юм.

 Ойрхи Дорнодын орнуудаас эдийн засаг, дэвшилтэт технологи, инновациараа тэргүүлэгч Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Middle East Fashion Week-2022” загварын шоуг 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд жилээс жилд шоуны үнэ цэн илүү өргөжиж дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог болжээ.

Ханбогд брэнд нь тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд олон улсын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан Монгол ноолуураар дахин давтагдашгүй загварууд, үнэ цэнийг бүтээхээр зорилт тавин ажилладаг.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.