Д. Лхамсүрэн Олон улсын буудлага спортын холбооны салбар зөвлөлийн даргаар сонгогдлоо

Египтийн нийслэл Каир хотод Олон улсын буудлага спортын холбооны 70 дахь удаагийн их хурал болж байгаа бөгөөд манай улсаас Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, допингийн эсрэг комиссийн гишүүн Н.Цогтсайхан нар оролцож байна.

Тус холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болоход Итали улсын иргэн Лучиано Росси 53 саналаар ялалт байгуулсан бол ерөнхий нарийн бичгийн даргаар Герман улсын иргэн Вилли Грилл томилогдов.

Энэ үеэр Олон улсын буудлага спортын холбооны салбар зөвлөлийн даргыг сонгоход Дамдинсүрэнгийн Лхамсүрэн Таргет спринтийн зөвлөлийг удирдахаар боллоо. Тэрбээр буудлага спортын Ази тивийн хошой мөнгө, нэг хүрэл медальтай бөгөөд тус албан тушаалд томиологдсон анхны монгол хүн юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …