“CHAIRMAN SUMMIT -2022” дээд чуулга уулзалт болно

Байгууллагын удирдлагын түвшний захирал, Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, хэлтэс, алба нэгжийн удирдах ажилтныг чадавхжуулах, тулгамдаж буй асуудлуудад шийдлийг санал болгож хамтдаа хөгжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой CHAIRMAN SUMMIT-2022 Гүйцэтгэх Удирдлагын Үндэсний Дээд Чуулга уулзалт 12-р сарын 2-нд зохион байгуулагдах гэж байна.

Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд байгууллагын чухал нөөц болох хүний нөөцийн асуудлуудад хэрхэн нөлөөлж буй талаар мэргэшсэн судлаачдын сургалт, илтгэл, зөвлөмжүүдээс бүрэлдэж буй юм.

Сургалт 2022 оны 12 сарын 02-нд 09:00- 19:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Нэмэлт мэдээллийг 7000-1123, 9406-1123, 94071123 дугаараас 

Онлайнаар бүртгүүлэх бол энд дарна уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.