Улсын Филармонийн Морин хуурын чуулга Япон улсын NHK Hall-д тоглоно

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэж, ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд улс төр, эдийн засаг, соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Филармонийн Морин хуурын чуулга Япон улсын нэр хүндтэй томоохон танхимуудын нэг болох NHK Hall-д бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байгааг дуулгахад таатай байна.

Морин хуурын чуулга нь 1997 оноос хойш Япон Улсад 33 удаагийн тоглолтыг зохион байгуулж нийт 200 гаруй тоглолт, арга хэмжээнд уригдан оролцож байсан.

 Хоёр улсын найрамдалт харилцаа, соёл урлагт үзүүлж байгаа  энэхүү хувь нэмрийг үнэлж Морин хуурын чуулгад 2018 онд Япон Улсын Гадаад Хэргийн сайдын өргөмжлөл, 2022 онд “Монгол Улсын Соёлын элч”- ээр томилсон билээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …