Ирэх оны 7-р сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол бүхий 16 баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.



Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн савалгаа дэлхийн олон оронд бэрхшээл болж, хямрал үүсгэсэн энэ цаг үед БНХАУ эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээлэлдээ Монгол Улсыг багтаасан нь том дэмжлэг болов.
Энэ удаагийн айчлалын хүрээнд найм, найман жилээр төлөвлөж явдаг Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны эдийн засгийн стратегийн бүрэн түншлэлийн бичиг баримтаа шинэчиллээ.
Мөн анх удаагаа манай хоёр улсын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг байгууллаа.

Үүний үр дүнд ойрын хугацаанд хийгдэх гадаад худалдаа болон хилийн боомтуудын асуудал, хөрөнгө оруулалт нь харилцан ашигтай байх чиглэлд хамтарч ажиллах тодорхой чиг үүрэгтэй боллоо.


БНХАУ-ын төв банк хэд хэдэн бүс нутгийн 40 улстай ойролцоогоор 590 тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн байдаг. Энэ жагсаалтанд Монгол Улс ч багтсан төдийгүй 2023 онд своп хэлэлцээр дуусах ёстой байсан. Тэгвэл төрийн тэргүүний БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд ирэх оны долдугаар сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар болжээ. Уг асуудлыг сунгах саналыг манай талаас өнгөрсөн хоёрдугаар сард дэвшүүлж байсан бөгөөд энэ удаагийн төрийн айлчлалаар баталгаажуулж, хугацаа нь болохоор сунгана гэдгээ Хятадын талаас илэрхийлсэн байна. Хугацаа болно гэдэг нь гэрээний дагуу албан ёсоор 3-4 сарын өмнө Монгол Улс хүсэлтээ гаргана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ирэх оны 4-р сард манай улс своп хэлэлцээрийг сунгах хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулах боломж бүрдсэн.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилчид иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн …