Ж.Сүхбаатар:Дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж байгаа

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг богино хугацаанд арилгачихдаг байсан бол намайг сайд болохоос өмнө ч арилгачихна шүү дээ.

Бид дугаарын хязгаарлалтаас өөр арга зам олоогүй байна. Дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж байгаа. Даатгалдаа хамрагдаагүй, зөрчил гаргадаг машинуудыг зогсоож болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх механизм байхгүй. Үүнийг бий болгох тал дээр ажиллаж байна.

Хөдөлмөрийн хуулийн дагуу байгууллагууд хүүхдээ хүргэж өгдөг ажилтандаа цагийн уян хатан байдлыг санал болгох хэрэгтэй.

Байгууллагууд зогсоолын асуудалд зохицуулалт хийх шаардлагатай. Энэ талаар би сайдын хувьд зөвлөмж гаргаж, байгууллагууд руу явуулна. 

Богино хугацаанд түгжрэлийг бууруулъя гэвэл захиргааны зохицуулалтыг л хийж таарна.

161 уулзвар дээр хянах төхөөрөмж суурилуулсан. Удахгүй систем ажиллаж эхэлнэ. Түгжрэл 20 хувиар буурна гэж тооцоолж байна.

BRT буюу тусгай замын автобус явуулна. Дүүжин тээврийн нэгдүгээр шугамыг ажиллагаанд оруулна. LRT-ийг нийслэл өөрийн боломжоор урагшлуулах ёстой.

Түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг боловсруулж өргөн барина.

500 автобус оруулж ирэх ажлыг богино хугацаанд зохион байгуулна. Ирэх оны өвлөөс өмнө нийтийн тээврийн үйл ажиллагааг тогтворжуулна.

Захиргааны арга хэмжээ авахгүй байя гэвэл иргэд өөрсдөө хичээх хэрэгтэй. Олуулаа нэг машинд суух, алхах, автобусанд суух зэргээр. Бидний бодит байдал л энэ шүү дээ” гэж мэдэгдлээ.

2 Comments
  1. Монгол инженер says

    Хотын түгжрэл гэж хашгирахаа одоо болио. Улаанбаатар хот өглөө ажил цугларахад, орой ажил тарахад л түгжрэлтэй байдаг хот. Энэ хотод үйлдвэр бараг байхгүй. Ажилд хэн очиж бна. Албан хаагчид, оюутан сурагчид. Ердөө л энэ. Хувийн хэвшил гэж хэдэн бандгар хар тэрэг унасан хоолны савнууд байдаг. Эдгээрийг зохицуулах хэрэгтэй. Энэ 2 цагаар л хувийн тэрэгний хөдөлгөөнийг хөдөөнөөс ирсэн хөдөлгөөнийг хаачих хэрэгтэй. Тэгээд л огт түгжрэлгүй хот болно.

  2. Z says

    Za bi chamd zaaj ugie. Uund:

    1. Hucheer dugaariin tegsh sondgoi bolgo
    2. Huduunuus orj irj haltuur khiigeed baigaa nukhduudiig nutag ruu jaavuul
    3. Huduunii joloovh nar mashinaa hotod bairnii gadaa udaan khugatsaagaar hajchaad jaavch bna. Barag hotod uvuljij, havarjij bna. Uuniig zokhitsuul

    Ingehed 40% bagasana

Comments are closed.