“СЫЧУАНЫ САЙН ХҮН” ГРОТЕСК ДРАМ энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

Улсын драмын эрдмийн театрын хамт олон 92 дахь үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг “СЫЧУАНЫ САЙН ХҮН” жүжгээр нээх гэж байна.

Театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн юм.
Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаний сайн хүн” хэмээх бүтээл юм.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Э. Ёндоншарав ажиллаж байна.
Тэрбээр өмнө нь Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдсон АЖ А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улсын Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украйн улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгүүдийн ерөнхий найруулагчаар ажиллаж байсан.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай билээ.

Харин жүжгийн ерөнхий зураачаар ОХУ-ын театрын зураач Анна Гребенникова ажиллаж байгаа бөгөөд түүний хувьд жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншаравтай хамт ОХУ-ын “ГИТИС” – Театрын их сургуулийг театрын зураач мэргэжлээр суралцаж төгссөн юм.

ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРД:

Шэн Ти – Шуй Та -Т.Хулан /СТА/

Ян Сун -Н.Ялалт /СТА/

2-р дүр

Хатагтай Ян -Н.Сувд /ХБ, ТШ, АЖ/

Ван -Д.Хосбаяр /СТА/

Шин – Г.Отгонцэцэг /СТА/

Шу Фу -Б.Шинэбаяр /СТА/

Ми Цү -Б.Эрдэнэцэцэг /СТА/

Лин Ту -Г.Алтангэрэл /СТА/

Гэр бүл- Ж.Оюундарь /УГЖ/, Ж.Пүрэвдорж /СТА/, Б.Бат-Өлзий /СТА/, М.Тогтохжаргал /СТА/, Д.Мөнх-Од /СТА/, О.Долгор /СТА/, Г.Ганбат, Т.Анхзул, Б.Ганзориг

Туслах дүрүүд:

Цагдаа-И.Дашнамжил

Хивсний худалдаачин өвгөн-О.Гэрэлсүх /СТА/

Хивсний худалдаачин эмгэн-Г.Номуун /СТА/

Биеэ үнэлэгчид- Г.Отгонцэцэг /СТА/, М.Тогтохжаргал /СТА/, О.Долгор /СТА/, Т.Анхзул, Д.Хулан

Лам-Ц.Жаргалсайхан

Ажилгүй эр-Ц.Төгсбилэгт /СТА/

1-р бурхан С.Есүй

2-р бурхан-Л.Дөлгөөнмөрөн

3-р бурхан-А.Эрдэнэтөгөлдөр

Насны ангилал: 16+

Тасалбарын үнэ: 25,000₮, 35,000₮, 40,000₮, 50,000₮, 80,000₮

Үргэлжлэх хугацаа: 150 минут

Тасалбар худалдан авах холбоос: https://ticket.mn/event/1374/

Холбоотой мэдээлэл

Comments are closed.