Төмөр замын нүүрс тээвэрт “нуугдсан” авлигаа илрүүлээч, Ерөнхий сайд аа!

Төрийн эрх барих дээд байгууллагын дэд дарга С.Одонтуяа, Бүлгийн дарга О.Цогтгэрэл нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр С.Одонтуяа, “МАН Ардчилсан намын Засгийг хоёр гурван төсөвтэй болсон гэж шүүмжилдэг байсан бол өнөөдөр өөрсдөө 10 төсөвтэй болчихсон байна” гэж хэллээ.

Энэ бол МАН -ынхны бий болгосон далд эдийн засаг, төсвийн алдагдлын энгүй их тоо зэргээс үүдсэн асуудлууд болох нь ойлгогдож байна. Тухайлбал, Эрдэнэс Таван толгой компани дээр санаанд багтамгүй том далд эдийн засаг бий болж, хэдхэн олигархи, тэдний цүнхийг барьж, долоох армиас бүрдсэн бүтэц эцэс төгсгөлгүй идэж ууж байгааг эрх баригчид өөрсдөө зөвшөөрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар тов тодорхой хэлсэн.

Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат гэж эрх мэдлийн төгөлдөршил болсон хүнийг томилж, мөнөөх БЭТ хэсэг хүмүүсийг ажлаас халж, АТГ-т шилжүүлэв. Энэ Ж.Ганбат гуайг Монголын эдийн засгийн эрүүлжүүлэлтийг хийж байгаа хүн гэвэл болох байх. Тэрбээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын нэн дотно хүн бөгөөд, тэдний ашиг сонирхол, хамтрал бүх зүйл дээр од мэт харагддаг хүмүүн гэж нийт олноор хэлэлцэх. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.