Г.Тэмүүлэн:Төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийх шаардлага үүсээд байна

Монгол Улсын 2023 оны төсвийг өнөөдөр эцэслэн батлав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ирэх жилийн хувьд ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт болон тойргийн төсөв байхгүй.
Сүүлийн гурван долоо хоногт УИХ-аас төсвийн төсөл дээр ажлын хэсэг гарч ажилласан.

Бид төсвийн алдагдлыг бууруулж, тэвчиж болох болон танаж болох зардлуудад анхаарсан. Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Ирэх жил ч мөн ялгаагүй хүнд байх төлөвтэй байгаа тул төр өөрөө хариуцлага хүлээж, төсвийн зардлуудыг бууруулах, ялангуяа үйл ажиллагааны зардлаас хэмнэлт хийх ёстой гэсэн чиглэлийг баримталсан.

Шинээр төсөв суулгаагүй. Төрийн захиргааны байгууллагууд болон яам, тамгын газар, агентлагийн зардлуудыг буурууллаа.

Гэхдээ тэдгээр байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдын цалин, тэтгэвэртэй холбоотой асуудал хөндөхгүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлуудыг хөндөхгүй. Яам, тамгын газруудын үйл ажиллагааны зардлаас хэмнэлт үүсгэхээс гадна бусад гадаад зээлтэй холбоотой, түүнийг санхүүжүүлэхтэй холбоотой зардлуудыг бууруулсан. Төсвийн төсөлд тусгасан ТЭЗҮ, төсөл арга хэмжээний зураг зүй, зөвлөх үйлчилгээ зэрэг 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг 50 хувиар бууруулсан. Үүний зэрэгцээ өнөөдөр төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийх шаардлага үүсээд байна.

Өнгөрсөн жилүүдэд төсвийн сахилга бат сул байснаас олон их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт гацсан. Зөвхөн энэ онд гэхэд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дуусгаж байна.

2024-2025 онд барилга, бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилт 2 их наяд төгрөгт хүрч мэдэхээр байна. Энэ нь төр өөрөө хариуцлагагүй байж, төсвийн сахилга батыг мөрдөөгүйгээс улбаатай. Иймд энэ сард багтаан төсөвтэй холбоотой хуулиудыг сууриар нь өөрчлөхөөр тогтож, шаардлагатай хуулийн төслүүдийн боловсрууллаа. Уг шинэчлэлийн ажлуудыг энэ ондоо багтааж зайлшгүй хийх болно.

Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын 25 хувийг уул уурхайн салбарт эзэлж байна. Ирэх оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 36.5 сая тонн байхаар, үнийг 144 ам.доллараар, зэсийн үнийг 8000 ам.доллараар төлөвлөж тооцжээ.

Харин АМНАТ 2.5 их наяд, АНОАТ 1 их наяд байна” гэлээ.


Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Narantsetseg says

    99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна

  2. Гахххх says

    Заа эрүү мал минь Төсөв бол зориг биш тооцоолол шүү…..

Comments are closed.