ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ нь өчигдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.

Б.Болор-Эрдэнийг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар, 2022 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томилж байв.

Санал болгох мэдээ

Хөвсгөл аймаг Мөрөн сумынхаа янданг 3000-аар цөөлнө

Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл энэ …