Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ.

ЭМГЭНЭЛД,

“Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай “стратегийн түнш”, “оюун санааны хөрш” болох Энэтхэг Улсын ард иргэдтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, энэхүү уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцан, гүнээ харамсаж байна.

Энэ харамсалтай үйл явдлын улмаас хүндээр бэртэж гэмтсэн иргэд хурдан илааршиж, хэвийн байдалдаа эргэн орохыг хүсэн ерөөе” гэжээ.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …