Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгогчдын ойлголт-ивээл чухал


Япон , Малайзад мэргэжилтнүүдийг сургах юм байна. Мөн Японоос мэргэшсэн сургагч, дадлагажуулагч мэргэжилтэн зөвлөхүүд ирж ажиллах юм

Нийгмийн харилцааны өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Энэ бол хүн төрөлхтний нийгмийн хамгийн дээд язгуурын эрх ашиг, онцгой ойлголт юм. Япон улс бол нийгмийн харилцааны дэвшилт, зохион байгуулалт, арга ажиллагааны жишигжсэн соёлт ертөнц юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар , Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам   эл улсаас нэгэнт жишигшиж тогтсон сайн туршлагыг Монголдоо нэвтрүүлж буй юм байна.

Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурах, боловсрох, хөдөлмөрлөх эрхийг нь хөхиүлж, энэ чиглэлд дэмжлэг үзүүлэн, хамтран амжилтыг бүтээдэг мэргэшсэн ажилчид сайн үлгэртэй нь дэлхийд тэргүүлэх соёлтой аж. Манай улс Японы Засгийн газартай хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бэхжүүлэх төсөл биелэлээ олж эхэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хаалганы цаана үлдэлгүй, мэргэжилдээ ур чадвартай болж, ирээдүйгээ гартаа атгахад энэ төслийн үр шим ноогдох нь урам төрүүлэх.  Хөгжсөн улс орон, аз жаргалтай нийгэм гэдэг бол иргэдийн тэгш эрх, хөдөлмөрлөх адил боломж, оюун санаа, сэтгэл зүрхний тэнцүү таашаал юм.

Энэ агуулгаар үзвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үйл ажиллагаа, зорилго зорилтынхоо агуулгыг зүй ёсоор хэрэгжүүлж, санаачлагатай, бүтээмжтэй ажиллаж байгаа дүр зүрэг бэлхнээ харагдаж байна.

Энэ төслийн бодит нөлөө нь ажил олгогчдын ойлголт хандлагыг өөрчилөхөд ихээхэн чухагаар ажиллах явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгогчдын зүрх сэтгэл , хандлагыг ивээллэгээр зохицуулж амьдралын нь чанарыг сайжруулж, бие даан амьдрах чадварыг нэмэх нийгмийн оролцоог дөвийлгөн онцолсноороо өндөр дэвшилттэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нарийвчлан судалж, гарц гаргалгааг тодорхойлон, хөдөлмөр эрхлэлтийн дэлхийд тогтсон загвар үйл ажиллагааг хэвшүүлж, үндэсний хэмжээнд мөрдөх нь цагаа олсон захиалга, эрэлт нийлүүлэлт билээ.

Олон нийтэд зориулсан мэдээллийг түгээж, эргэх холбоог сайжруулан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгон дэмжих иргэдийн ухамсар, хамтын нөхөлдөн орших амьдралд шинэ хөрс болгохоор ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай.

Энэ бол хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, тогтолцоог боловсронгуй болгоход чухал түлхэц болох билээ. Ер нь, аливаа асуудлыг өөрчилөхөд, дэвжээхэд, шинэчлэхэд хандлага нэн чухал.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг чанаржуулан, тогтмол ажлын байртай иргэдийг нэмэгдүүлж, итгэл, урам зоригийг сэргээн, сургалтад тогтмол хамруулан, ажлын байрт зуучлах энэ төсөл дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Япон , Малайзад мэргэжилтнүүдийг сургах юм байна. Мөн Японоос мэргэшсэн сургагч, дадлагажуулагч мэргэжилтэн зөвлөхүүд ирж ажиллах юм.

Нийгмийн сайн сайхныг бүтээхүйн үндэс нь иргэн тэгш амьдрах таатай нөхцөл юм. Энэ нөхцөл бүх хүнд язгуурын хамаатай. Хөдөлмөрийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ажилтан , албан хаагчид үүнд шамдаж байна. 

                                                      З.Баяр

Холбоотой мэдээлэл

Comments are closed.