Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ЗҮРХНИЙ АБЛАЦИ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ ” эмнэлгийн “Зүрхний хэм алдалт”-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан аж.

Тэгвэл БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн “Зүрхний Хэм Алдагдал”-ын багтай хамтран ” Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт” оноштой таван тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг  энэ сарын 27-28 ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …