​​​​​​​Б.Эрдэнэбулган: Гүйцэтгэлээрээ санхүүжсэнээр эмнэлгүүд олон улсад батлагдсан оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах боломж нэмэгдэж байна

Өнөөдөр эмнэлгийн удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн билээ.

Энэ үеэр Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь өнгөрсөн онд 318 оношийн бүлэг бүхий өвчинд эмчилгээ хийж байсан бол 2022 онд ЭМДЕГ-тай эмнэлгийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг 25 төрлийн тусламж, үйлчилгээний 472 оношийн бүлэг болгон нэмэгдүүлсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, зарим батлагдсан оношилгоо эмчилгээг өөрийн оронд нутагшуулах боломж бүрдэж байгааг харуулж байна.

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тусламжтайгаар эмнэлгийн байгууллагууд хийж гүйцэтгэсэн үйлдэл бүхнээ үнэлүүлж, өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой болсон. Хуучин бид төсвийн санхүүжилттэй байх үед төсөвт тавигдсан зардлыг л 12 сардаа хувааж зарцуулдаг байсан.

Харин өнөөдөр эмнэлэг хэр сайн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлнэ төдий чинээгээр өндөр санхүүжилт авах боломжтой болсон. Ингэснээр эмч, ажилтнуудын нийгмийн асуудал, эмнэлгийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлыг өөрсдөө шийдвэрлэх боломж бүрдсэн. Үүнээс гадна эмнэлгийн тусламж, үйлчилгээг тоонд баригдахгүйгээр цаашид хийх давуу талуудтай учраас улам боловсронгуй болно гэдэгт итгэлтэй байна.
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш тодорхой хэмжээнд ажилчдынхаа цалинг нэмсэн бөгөөд цаашид судалгаатайгаар үе шаттайгаар цалин хөлсийг нэмэгдүүлэх ялангуяа сувилахуйн мэргэжилтний цалинд илүү анхаарч ажиллана. Мөн 2023 онд цалин хөлсийг үйлдлээр нь буюу бүтээмжээр үнэлэх тогтолцоо руу орж ажиллах шаардлага байгааг харуулж байна.” хэмээлээ.

Санал болгох мэдээ

2030 он гэхэд зам, тээврийн ослын хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ

Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-аас зохион байгуулж “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЦГЭЭЕ” замын хөдөлгөөний аюулгүй байдлыг …