Буудлагын спорт: ДАШТ-нд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ

Египетийн нийслэл Кайр хотод зохиогдсон Буудлага спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өнөөдөр /2022.10. 28/ эх орондоо ирлээ.

Монгол Улсаас 15 тамирчин, 2 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон бөгөөд 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд ОУХМ Э.Даваахүү, Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн.

Энэ дасгалд 12 баг өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар 539 оноогоор хоёрдугаар байрт жагсаж, шууд финалд өрсөлдөх эрхээ авсан. Улмаар шигшээ буудлагад Хятадын багт 17:9-өөр дийлдэн мөнгөн медаль хүртсэн юм.

ОУХМ Э.Даваахүү, Ц.Мөнхзул нарын хүртсэн мөнгөн медаль буудлагын ДАШТ-ээс хүртсэн монголчуудын тав дахь медаль болж байна.

1998 оны ДАШТ-ээс Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун гэсэн бүрэлдэхүүнтэй баг хүрэл медаль, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багаараа мөнгөн медаль хүртсэн билээ.

Түүнчлэн 25 метрийн “Center Fire Pistol” төрөлд  ОУХМ Ц.Мөнхзул “Алтан” медаль, ОУХМ Т.Баярцэцэг “Мөнгөн” медаль, ОУХМ Э.Хишигдэлгэр “Хүрэл” медаль тус тус хүртсэн нь монголын буудлага спортын түүхэнд нэг төрөлд манай улсын тамирчид эхний 3 байр эзэлсэн нь гайхамшигтай түүхэн амжилт гаргалаа.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …