“СОРИЛ” сэтгэлзүйн триллер кино нээлтээ хийнэ

PROMIXFILM, YOUNG MADNESS, REDPOINT media, PromixSound production-ны хамтран бүтээсэн  найруулагч Б.Батдэлгэрийн анхны бүтээл “СОРИЛ” уран сайхны кино арваннэгдүгээр сарын 4-ний өдөр бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.

Залуу найруулагч Б.Батдэлгэр нь Соёл урлагийн их сургуулийг төгсөөд  Монгол туургатан театр, Ойрад театр, Архангай аймгийн хөгжимт драмын театрт жүжигчин, найруулагчаар 10 орчим жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд хүч үзэн орж ирж байна.

СОРИЛ кино төслийн ажил 2021 эхлээд 2022 оны 5 сард зураг авалтаа хийж, 130 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ.

Киноны товч агууллага: Шөнөөр үйл ажиллагаа явуулдаг, хатуу дүрэмтэй нууцлагдмал сургуульд хүн бүр хүүхдээ сургахыг хүсдэг бөгөөд эцэг эхчүүд, хөрөнгө оруулагч нар тэднээс өндөр хүлээлттэй байдаг аж.

Багш нар болон гэр бүлийн дарамт шахалтаар тусгаарлагдан сурч байгаа оюутнууд ямар ч хамаагүй аргаар энэ сургуулийг төгсөхөөр  шийднэ. Гэвч энэ сургууль нь хэний ч санаанд оромгүй нууцыг агуулж байгааг оюутнууд өөрсдөө олж илрүүлэхээр шийднэ. Шөнийн сургуулийн нууц юу вэ?

 “СОРИЛ” сэтгэлзүйн триллер киноны тухай:

  • Найруулагчийн анхны  кино зохиол, анхны бие даасан найруулга
  • Бидний сайн мэдэх олны танил эрхмүүдийн залгамж халаа болсон шинэ залуу жүжигчдийн анхны гол дүр, анхны кино
  • Жүжигчин СТА С.Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэ, жүжигчин, найруулагч Ё.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын хүү Х.Сумъяадорж, найруулагч МУСТА Б.Гарамхандын хүү Г.Дөлгөөн-Эрдэнэ, залуу авьяаслаг жүжигчин М.Бат-Эрэн, Т.Ирээдүй нар гол болон туслах дүр дээр ажилласан.
  • Дүрүүдэд МУГЖ Д.Сүхбаатар, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Д.Бямбацогт, жүжигчин Л.Жижжалам, Язгуур урлагийн Алтай хамтлагийн бие биелээч, Хотон угсаатны 14 дэх үеийн өвлөн уламжлагч шинэхэн МУСТА Б.Ганзориг нар тогложээ.
  • Киноны ерөнхий продюсераар PromixSound production-ны үүсгэн байгуулагч МУСТА Л.Цэрэнтогтох, Film bridge-н захирал Н.Цогтбаяр, гүйцэтгэх продюсер PromixFilm–н захирал Л.Оюунсүрэн, найруулагчаар Б.Батдэлгэр, 2-р найруулагч МУСТА Д.Бямбацогт, 1-р найруулагч Э.Жамъянсүрэн, талбайн найруулагч Б.Оюунчимэг, ассистент Б.Номин-Эрдэнэ нарын баг бүрэлдэхүүнтэйгээр, эх зохиолыг Б.Батдэлгэр бичиж кино зохиол хөгжүүлэлт дээр найруулагч Б.Гарамханд ажилласан байна.
  • Ерөнхий зураглаачаар МУСТА Г.Гүенбаатар (RedPoint media), киноны зураачаар МУСТА Н.Болор-Эрдэнэ түүний баг хамт олон, стилист Г.Хорол-Энх, нүүр хувиргагч Ц.Лхагвацэцэг, зургийн дарга МУСТА Б.Чинзориг, дууны найруулагч МУСТА Л.Цэрэнтогтох PromixSound production-н баг, гэрэлтүүлэгч МУСТА Ч.Төгөлдөр, хөгжмийн зохиолч Б.Санчир, эвлүүлэгч Б.Ундрахбаяр, өнгө шүүлт Т.Анхтамир, графикч Ш.Тансаг, продакшн менежерээр А.Нарангарвуу ажиллажээ.

Онц сонирхолтой, нууцлаг, триллер “Сорил” уран сайхны киног 11-р сарын 4-өөс бүх кино театруудын дэлгэцээр хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.