Д.Амарбаясгалан: Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.10.26/боллоо. 

Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийсэн байна.

Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч буй мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад  ороход бэлэн болсон байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 2023 ондоо багтаж 100 хувийн гүйцэтгэлтэй болно. Ерөнхий сайдын зүгээс эхний урсгал ашиглалтад орж байгаатай холбоотойгоор Дарханы замын бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Мөн үлдсэн 50 хувийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх үүргийг салбарын сайдад өглөө” гэдгийг хэллээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ. Одоогоор 500 орчим метр замын хучилтыг хийж, тэмдэг тэмдэглэлийг байршуулж байна. Ингэснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхэд бэлэн болно.” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.