Хятадын шинэ, шилдэг кинонуудыг Монгол дуу оруулгатай үзэх боломжтой

“ХЯТАД ОРНЫГ ТАНИН МЭДЭХ МОНГОЛ УЛСТАЙ ХОЛБОГДОХ” сарын хүрээнд Хятадын шинэ, шилдэг уран сайхны кинонууд монгол дуу оруулгатайгаар үнэ төлбөргүй гарч байна.

Та бүхэн дараах холбоосоор ороод шууд үзээрэй.

АНГАЛЫН ИРМЭГ ДЭЭР

Үзэх: http://www.solongonews.mn/content/read/51112.htm  

Ерөнхий найруулагч: ЖАН И МОУ

Киноны төрөл: Нууцлаг, адал явдалт

Киноны товч агуулга: Уг киног тусгай ажилтан Чуань Юншяны эх түүхээс сэдэвлэн бүтээсэн. Кинонд 1930-аад оны түүхийг өгүүлэх бөгөөд ЗХУ-д тусгай сургалтад хамрагдсан Жан Шианьчэн тэргүүтэй коммунист намын тусгай ажилтнууд “Утро” багийг байгуулж, Хятадад буцаж ирээд “Утро” нэртэй тусгай ажиллагаа явуулна. Шиэ Зырун гэгч этгээд урваснаас болж Жан Шианьчэн багийнхантайгаа шүхрээр буун газардсан цагаасаа эхлэн дайсны тавьсан занганд хэдийн орсон байв. Цасанд бүрхэгдсэн Харбин хотын хаа сайгүй амь эрсдэх эрсдлээр дүүрэн байна. “Утро” баг урдаасаа нууц ажилтнуудын бүслэлт, ардаасаа урвагчийн хорлолтой нүүр тулж, аюул эрсдэл дундуур үүргээ биелүүлнэ…

Нууц багийнхан эсэн мэнд мултарч, даалгавраа биелүүлж чадах болов уу? Малгайлан орж буй цасан дунд, ангалын ирмэг дээр явж буй багийнхан олон шалгуур, адал явдалтай тулгарах болно.

БЯЦХАН УЛААН ЦЭЦЭГ

Үзэх: http://www.solongonews.mn/content/read/51025.htm

Ерөнхий найруулагч: Жяо Хунфэнь

Киноны төрөл: Драм

Киноны товч агуулга: Уг кинонд хорт хавдартай тэмцэж буй хоёр гэр бүлийн амьдралыг харуулах бөгөөд энэхүү өр өвдөм бодит түүхээр эгэл жирийн хүмүүс бид амьдралдаа чухам ямар асуудлыг туулдгийг эргэцүүлж, эерэгээр дүрслэн харуулсан.

Өөрийгөө “ирээдүйг харж чаддаг” хэмээх хорт хавдартай залуу Вэй Ихан хэдий хорт хавдрын хагалгаа хийлгэсэн ч хорт хавдартай өвчтөн гэх энэ байр байдлаа орхиж чадахгүй, гашуудлын байдалтай явсаар байдаг. Гэтэл санамсаргүй байдлаар энэхүү “эгэл ертөнц”-д итгэдэг өөр нэг хорт хавдартай охин Ма Шяоюаньтай танилцаж, нэг нэгэнтэйгээ дотноссоноор Вэй Ихан амьдралын утга учрыг илүү тод томруунаар ойлгож мэдрэхийн дээр амьдралд улам ихээр тэмүүлэх болдог.

Гүн шөнө дээвэр дээр алсын оддыг ажин суухдаа тэр хоёул өөрсдийн хүсэн хүлээдэг үзэсгэлэнт орчлон ертөнцийн талаар хүүрнэн сууна. Мөн уг кинонд өвчтөний гэр бүлийнхний хүлээн авдаг хүнд цохилт, бие сэтгэлийн хийгээд эдийн засгийн дарамтыг ч нэвт шингээн өгүүлсэн.

БАГШ, САЙН УУ?

Үзэх: http://www.solongonews.mn/content/read/51030.htm

Ерөнхий найруулагч: Жан Луань

Киноны төрөл: Залуу нас, сургуулийн амьдрал

Киноны товч агуулга: Уг кинонд Мяо Ваньчю багшийн дүрээр багш, сурагчдын зориг ухаанаар тэмцэлдэж буй сонирхолтой түүхийг тусган харуулахын дээр 80-аад оны багш сурагчдын байр байдал, үнэн сэтгэлийг эргэн сөхөн харуулна.

Эл түүх ХХ зууны 80-аад оны аглаг уулан дахь хөдөө суманд өрнөх бөгөөд Наньсү сумын Нэгдүгээр дунд сургуулийн шилдэг багш Мяо Ваньчю бардам сэтгэл дүүрэн шинэ сурагчидтайгаа золгодог.   

Хичээлийн жилийн эхний өдөр омог бардам Мяо багш олон төрлийн ааш араншинтай, асуудалтай сурагчдадаа эрх сүрээ үзүүлэх ба дураараа дургидаг танхай хөвгүүн Луо Шяо-И, элдвийг сэдэж явдаг Ван Хай, арга заль ихтэй Хаозы, алдар гавьяагаа дуурсгасан Гуань Тинтин гээд бүгдийг нь үгэндээ оруулж, номхруулж чаддаг. Гэвч тэд зөвхөн гаднаа л түүний үгэнд орсон царайлах бөгөөд ар хударгаар нь “Мяо дарангуйлагч”-тай урт хугацааны дайн зарлана.

Уг дайны явцад эзэрхэг “Мяо дарангуйлагч” удаа дараа энэрэнгүй дулаан сэтгэл гаргаснаар түүний өрөвч цайлган сэтгэл өнөөх хүүхдүүдийг сэм бишрүүлж орхино. Нүд ирмэхийн зуур гурван жил өнгөрч, учир мэдэхгүй тэдгээр хүүхдүүд өсч томрохын хэрээр Мяо багшийнхаа үнэн төрхийг шинээр таньж мэдэх мэт болдог.

ЭГЧ

Үзэх: http://www.solongonews.mn/content/read/51029.htm

Ерөнхий найруулагч: ЕН РУОШИНЬ

Киноны төрөл: Гэр бүлийн, уянгын драма

Киноны товч агуулга: Хүүгийн эгч болох Аньранийг эцэг эх нь хүүтэй болохын тулд тахир дутуу, хазгар доголон гэж худал хэлж байжээ. Гэр бүл төлөвлөлтийн ажилтнууд эгчийг нь эрүүл гэдгийг нь мэдэхэд аав нь түүнийг зодож байв. Их сургуульд элсэх шалгалтын үеэр охиныг Бээжингийн анагаахын дээдэд клиникийн эмчээр сурах хүсэлт гаргахад нь эцэг эх нь мөн л “Охин хүүхэд гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олох хэрэгтэй” гэсэн бодлоор бүс нутгийнхаа анагаахын дээдэд сувилахуйн мэргэжлээр сурах хүсэлт болгож нууцаар сольсон байв. Охин Бээжингийн сургуульд магистраар сурахаар бэлдэж байтал эцэг эх нь автомашины ослоор нас барж, түүнийг зургаан настай дүүтэй нь үлдээжээ. Амьдралын төлөвлөгөөгөө аль хэдийн тодорхой гаргасан эгч дүүгээ өөр дээрээ авч өсгөх үү, аль эсвэл өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө явах уу гэсэн хэцүү сонголттой тулгарна.

ЦАГ ХУГАЦААНЫ ЭЦЭСТ ЧАМАЙГ БИ ХҮЛЭЭЖ БАЙНА

Үзэх: http://www.solongonews.mn/content/read/51056.htm

Ерөнхий найруулагч: ЯАО ТИНТИН

Киноны төрөл: Уянгын драма, нууцлаг, зөгнөлт

Киноны товч агуулга: Уг киног Жэнжыгийн “Цаг хугацааны эцэст би чамайг хүлээж байна” хэмээх романаас сэдэвлэн бүтээжээ. Театрын ажилтан Линьгөд тусалж байхдаа бүжигчин бүсгүй Чючиэнь өдрийн тэмдэглэлийг нь олсноор энэ кино эхэлнэ. Цал буурал үстэй энэ хөгшин эр яг л Чючиэний багын найз, хамгийн дотны найз мэт түүний амьдралыг ширхэгчлэн тоочиж тэмдэглэсэн байдаг. Линьгө санамсаргүйгээр цаг хугацаагаар аялах чадвартай болж, өөрийнхөө амлалтыг биелүүлэхийн тулд, өнгөрсөн үед очиж, өөрийнхөө алдааг засч, хайр дурлалаа аврах боловч, хувь заяаны тохууралд үргэлж өртөх ба нандин хүсэл нь хэзээ ч бүрэн биелэхгүй ажээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.