“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-д 400 автомашины зогсоол шинээр нэмэгдлээ

 “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-д 460 автомашины зогсоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барих ажлыг 2020 онд Нийслэлээс концессоор  гүйцэтгэх төслийн жагсаалтад оруулжээ.

Уг төслийг “АБГИ” компани өөрийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхийг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн тогтоол гаргаж, зөвшөөрөл олгосон ч ажил хэрэг бололгүй явсаар өнөөг хүрсэн байдаг.

Тэгвэл концесс нэрээр 2020 оноос хойш гацсан “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ийн баруун талын талбайн зогсоолын ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шуурхай шийдвэр гарган зохицуулсан.

Тэгвэл 460 автомашины зогсоолын ажил  энэ оны есдүгээр сард эхэлж “Нийслэлийн Замын Хөгжлийн Газар” хяналт тавьж, гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Тотал Инж” ХХК амжилттай ажилласнаар  тун удахгүй Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул фэйсбүүк хуудаснаа “Манай байгууллагын хувьд тулгамдсан асуудлуудын эхний жагсаалтад зогсоолын хүртээмж орж байсан. Одоогийн байдлаар баруун болон төвийн зогсоол нийлээд 700 гаруй, шахвал 1 000 гаруй машин зогсоох багтаамжтай болж, 2015 оноос одоог хүртэл албан ёсоор нээж чадаагүй байсан баруун талын талбайн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсондоо манай хамт олон маш их баяртай байна” гэж бичжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.