Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2022 оны 10-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Эг Үүр,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. 4-6 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Монгол-Алтай уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.