“Хуульч” уран сайхны кино нээлтээ хийлээ

“Заяа энд золоо хуулийн фирм”,“Морьтон энтертайнмент” хамтран бүтээсэн “Хуульч” уран сайхны кино энэ сарын 7-ны өдөр IMAX кино театрт нээлтээ хийлээ.
Кино зохиолыг А.Мөнхтулга бичиж, найруулсан бол ерөнхий продюсероор Заяа энд золоо хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Батзаяа, өмгөөлөгч Э.Золжаргал, ерөнхий зураглаачаар Б.Хатансайхан, ерөнхий зураачаар Б.Баярбат нар ажилласан байна.

“Хуульч” киноны гол дүрд Гавьяат жүжигчин У.Батбаатар, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Мөнхтөр, Н.Мөнхсоёл, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, М.Дорждагва, Б.Эрдэнэцэцэг, Б.Батмэнд, залуу жүжигчин Д.Мөнх-Од нар тогложээ.
Нээлтэнд киноны уран бүтээлчдээс гадна Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Нотариатчдын танхимын тэргүүн Ч.Баянжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа зэрэг эрхэмүүд уригджээ.

“Хуульч” уран сайхны киноны гол агуулга нь ялагдаж үзээгүй хуульч залуу нэгэн хэргийн зангилааг тайлахаар оролдох ба гүнзгийрэх тусам тус хэрэг нь улам ээдрээтэй, тааварлашгүй болж эхэлнэ.
Хуульч өөрөө бүх хэргийн учир зангилаа болж байгаагаар кино өрнөдөг.

“Хуульч” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцнээ өдөр бүр гарч байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …