“Дэлхийн ур чадвар” олон улсын тэмцээнд Монгол улсын баг, тамирчид 7 төрөлд оролцоно

“Дэлхийн ур чадвар” 46 дахь удаагийн олон улсын тэмцээн энэ оны 10-12-р сарын хооронд 15 оронд бүсчилсэн байдлаар зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид 61 мэргэжлээр өрсөлдөнө. Манай улсын хувьд: -Токарь -Гагнуур -Өрөг угсралт -Сантехник -Тогооч -Мужаан -Цахилгаан угсралт гэсэн 7 төрлөөр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцоно.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэмцээнд оролцох баг, тамирчид болон дэмжигч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан амжилт хүслээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын баг тамирчдаас Швейцарийн Холбооны улсын Базел хотод болох мужааны тэмцээний оролцогч Завхан аймгийн Политехник коллежийн суралцагч Г.Хатанбаатар “Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцогчийн тангараг”-ийг эх хэлээрээ хэлэх оролцогчоор сонгогджээ.


Тэрбээр багийн залуусын хамтаар тангарагаа өргөлөө.
Монгол Улсын хувьд 2015 онд 9 мэргэжлээр, 2017 онд 6 мэргэжлээр, 2019 онд мужаан, өрөг угсралт, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, токарь зэрэг 8 мэргэжлээр оролцож, 2017, 2019 онд гагнуурын төрөлд Medallion for Exelence, Best of Nation шагнал хүртсэн.


“Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд оролцсоноор олон улсын туршлага, ноу-хау, технологи үйлдвэрлэлийн инновац, мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн чиг хандлагатай танилцах, үе тэнгийн залуустай өрсөлдөн туршлага судлах, монгол залуусын ур чадварыг дэлхийд таниулахаас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүнд, үнэлэмжийг өсгөх зэрэг олон давуу тал бий.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.