Технологийн дэвшилд суурилсан удирдлагын шинэ арга технологийг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 29-ний ээлжит 35 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

“Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэв. Улмаар иргэд, олон нийтээс санал авахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст хуулийн хугацаанд нээлттэй байршуулахаар боллоо.

   Уг баримт бичгийг баталснаар шүүхийн үйлчилгээ болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дэвшилтэт шинэ арга барилыг болон цахимжуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй иргэд аливаа төрлийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай авах боломж бүрдэж, цаг хугацаа хэмнэж, эдийн засгийн үр өгөөж гарснаар шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой юм.

       Түүнчлэн зөвлөлийн хуралдаанаар нэр бүхий шүүгчээс ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Санал болгох мэдээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна

Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул …