Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна. 5 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.