Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын “Нихон бүдокан” цогцолборт болох Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.
Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ш.Абэ агсны гэр бүл болон Японы ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.


Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харрис, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди, Канад Улсын Ерөнхий сайд Ж.Трюдо, Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд Э.Албанези, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн, Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Ш.Мишел зэрэг гадаадын төр, засгийн тэргүүн нар оролцохоо мэдэгдээд байна.

Энэхүү арга хэмжээнд нийт 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.   
Япон Улсын Ерөнхий сайд асан Ш.Абэ нь Ерөнхий сайдын албыг хашиж байх үедээ Монгол Улсад гурван удаа айлчилсан. Монгол Улсын ардчилсан хөгжилд болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлтэн юм.


Санал болгох мэдээ

Улс төрийн халуун сэдэв Ц.Элбэгдоржийн “угсарсан” системийн авлига: С.Зоригийн хэрэг, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын балаг

-Систем гэж юу вэ? -“Өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн олонлог” Монголжуу ухаанаар бол, машин хөдөлж …