“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн намрын уулзалт, сургалт болов

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс намрын уулзалт, сургалтыг есдүгээр сарын 17-ний өдөр зохион байгуулав.

Энэ удаагийн уулзалтаар “Зууны мэдээ” сонин сэтгүүлч П.Амгаланбаяр жендерийн хэвшмэл ойлголтыг эвдэх зорилгоор бичсэн эрэгтэй сувилагчийн тухай “10 мянгад нэг тохиох эрэлттэй мэргэжлийн эзэн” бүтээлийнхээ тухай, GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “ШИНЭ хорихын дэргэдэх ХУУЧИН бага сургууль” цуврал сурвалжилгынхаа түүхийг хуваалцлаа.

Сэтгүүлч Б.Нямдарийн асуудал хөндсөн 7 цуврал сурвалжилгын дараагаар өөрчлөлт бий болж, олон жил царцсан Баянзүрх дүүргийн 126 дугаар сургууль ашиглалтад орсон байна.

Сэтгүүлчид бүтээлийнхээ түүхийг хуваалцдаг “Миний сурвалжилга-Миний түүх” уулзалтыг  Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулж, нийт 6 удаагийн уулзалтыг хийжээ. Сэтгүүлчдийн сайн бүтээлийг таниулж, туршлага хуваалцах нь хэвлэл мэдээллийн үнэ цэнийг өсгөх, ардчилсан нийгэмд эерэг өөрчлөлтавчрах эерэг нөлөөтэй билээ. Тиймээс бүтээлийнхээ түүхийг уулзалтаар хуваалцах нь сэтгүүлч бүрд нээлттэй юм.  

Мөн уулзалт, сургалтад оролцогчдын дунд мэдлэг сорьсон асуулт, хариултын тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
“Шинжлэх ухаан, танин мэдэхгүй, жендерийн талаарх ойлголтоо тоглоомын аргаар нэгтгэх, нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж асуултуудыг бэлтгэсэн. Тэмцээн нь сургалтад суусны дараагаар мэдлэгээ бататгах, хичээлээ дүгнэх нэг арга болж чадлаа” хэмээн Тэмцээний зохион байгуулалтад хамтран ажилласан МҮОНР-ийн сэтгүүлч Э.Ганхуяг дүгнэсэн юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.