Чөлөөтийнхөн эрэгтэй, эмэгтэй багаараа дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов

Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд монголчууд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 74 орноос 11-р байрт бичигдэв.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Д.Отгонжаргал, 53 кг-ын Б.Хулан, эрчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртээд байсан бол залуу тамирчин З.Занабазар 57 кг-д, Н.Наранхүү 61 кгд хүрэл медалийн эзэн болсон юм.
Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Эрдэнэсувд нар хүрэл медалийн төлөө барилдсан билээ. Эдгээр таван медалийн дөрвийг нь олимпын жинд авсан гэдгээрээ онцлог юм.
Багийн дүнгээр эрчүүд 68 оноотойгоор 4-р байрт (АНУ 198, Иран 150, Япон 70) жагсав.

Харин эмэгтэйчүүд 72 оноотойгоор мөн 4-р байрт (Япон 190, АНУ 157, БНХАУ 84) орлоо. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй баг ирэх арванхоёрдугаар сард болох Дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Дэлхийн цом шилдэг найман баг урилгаар оролцдог билээ.
Чөлөөтийнхөн нэг ДАШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл, нийт таван медаль авсан нь 2015 оноос хойших хамгийн өндөр амжилт болж байна. “Лас Вегас-2015” ДАШТ-ээс Монголын баг нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.