Б.Батцэцэг:Монголын ардчилал олон улсын анхаарлыг татаж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож байна. Чуулганы талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-НҮБ-ын 77-р чуулганаар улс орнууд ямар асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хувьд ямар байр суурь баримталж, саналаа илэрхийлэх вэ?

-Энэ удаагийн чуулганд оролцохоор 100 гаруй орны Төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүн ирсэн байна. Covid-19 цар тахлын дараах болон геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан улс орнуудад тулгарч буй асуудал, сорилтыг даван туулах санал солилцож байна. Хурлын эхэнд эдийн засгаа хэрхэн сэргээх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг талаар улс орнууд анхаарал хандуулах ёстой талаар байр сууриа илэрхийлж байна. Хоёрт, дэлхийн хэмжээний бүс нутгуудад тулгарч буй аюулгүй байдлын асуудал чухал байна. Улс орнууд өөрсдийн нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ сорилтод хэрхэн хамтран ажиллаж, даван туулах вэ гэдгийг хэлэлцэнэ.

Цар тахал үргэлжилсэн хугацаанд бид илүү нягт хамтран ажиллаж, нэгнээ ойлгох, энх тайванч бодлого явуулах, батлан хамгаалах болон цэрэг зэвсэглэлд гаргаж буй зардлыг боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж байсан талаар шүүмжилж байна. Чуулганы хугацаанд олон уриалгыг дэвшүүлнэ. Чуулган өнөөдөр эхэлж буй тул эхний гурван улсын төрийн тэргүүн үгээ хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш Ерөнхий санал шүүмжид үг хэлнэ. Ингэхдээ бүс нутаг болон улс орондоо тулгарч буй асуудлаа танилцуулж, аюулгүй байдал, тогтвортой байдал, байгаль орчны асуудлыг дурдахын зэрэгцээ цаашид Монгол Улс дэлхийн энхтайвны төлөө ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар санал, шүүмждээ дурдана.

Монгол Улсын хувьд дэлхийн батлан хамгаалах, цэрэг зэвсгийн ажиллагаанд их мөнгө зарцуулж байгааг дурдаад, үүнийг хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн төлөө, эдийн засгаа сэргээхэд зарцуулсан бол илүү үр өгөөжтэй байх талаар онцолно.

Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхийн зэрэгцээ хэд хэдэн орны удирдагчтай хоёр талын уулзалт хийнэ. Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд оролцож байгаа бөгөөд долоон арга хэмжээнд оролцож үг хэлнэ. Сайд нарын түвшинд салбар арга хэмжээнүүдэд оролцож, үгээ хэлдэг. Тухайлбал, Далайд гарцгүй орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт, БНХАУ-ын санаачилсан Анд нөхдийн бүлэг дэлхийн энхтайваыг хангах чиглэлээр гаргасан санаачилгыг дэмжсэн хуралд оролцоно. Түүнээс гадна хоёр талт 20 орчим уулзалт хийж байна. Чуулганы хуралдаанд дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар цугладаг чухал үе учир улс орнууд өндөр ач холбогдол өгдөг.

Энэ үеэр улс орнууд хоёр талын уулзалтуудыг хийдэг нь тус тусдаа айлчлал хийснээс богино хугацаанд нэг дор олон ажлыг амжуулах боломж олддог. Монгол Улс өнгөрсөн жил шинээр Ерөнхийлөгчөө сонгож, анхны гадаад айлчлалыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон нь нэг талаар бэлэг дэмбэрэлтэй, нөгөө талаар олон улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой болсон. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилээс уулзалтын саналын тоо нэмэгдсэн байна. Анзаарч байхад, улс орнуудын гадаад харилцаатай холбоотой асуудал илүү бодитой болсон бөгөөд богино хугацаанд аль улстай илүү ажил хэрэгч түвшинд ажиллах вэ гэдэгт анхаардаг болсон байна.

Улс орон бүрт тулгарч байгаа сорилтууд төстэй, ялангуяа улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн сэргэлттэй холбоотой бодлого улс орон бүрт туршлага солилцох шаардлага гарч байна. Цар тахлын жилүүд улс орон бүрт өөрсдийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, эрсдлийг даван туулах төлөвлөх шаардлагатайг харууллаа гэдэгт олон улс орнууд санал нэгдэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …