Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ

Токиогийн олимпод шагналт V байр эзэлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, наадмаар улсын заан цолд хүрсэн М.Лхагвагэрэл амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.

Манай бөх шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгараад байсан.
Улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм.
М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө олимп, дэлхийн аварга Таха Акгултай барилдлаа.
Тэд Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө барилдахад М.Лхагвагэрэл ялагдсан. Энэ удаа даагаа нэхэхийн төлөө хүч сорилоо.
Энэхүү барилдаанд М.Лхагвагэрэл өрсөлдөгчдөө 6:2-оор ялагдав. Ингэснээр хүнд жинд дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Монголын анхны бөх боллоо.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …