Дэлхийд алдартай Numberblocks хүүхэлдэйн кино Монголд нээлтээ хийлээ

Сургуулийн өмнөх насны анимешн төрөлд BAFTA шагнал авсан Numberblocks хүүхэлдэйн кино өнөөдөр Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Уг хүүхэлдэй нь нийт 134 оронд 36 хэлээр цацагдсан юм.
Их Британийн багш нарийн дунд явуулсан судалгаагаар 10 багш тутмын 9 нь уг хүүхэлдэйг хичээлийн хөтөлбөртөө ашигладаг бөгөөд сурагч нар 100 хувь уг хүүхэлдэйнээс хэрэгтэй зүйл сурсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Эцэг эхчүүдийн хувьд ач холбогдол нь Боловсролд зориулсан контент байна гэж үздэг бол тэдний 86 хувь нь Numberblocks хүүхэлдэй хүүхдийнх нь тооны хичээлд тусалсан гэсэн хариу өгсөн байна. Монголын хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулахаар Брикмедиа контент дистрибьютер компани Numberblocks хүүхэлдэйг албан ёсны эрхтэйгээр телевиз, дижитал платформуудад нийлүүлэн ажиллаж байна. Numberblocks хүүхэлдэйн кино 10 сард NTV телевизээр гарч эхлэх юм байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …