Концессчин, ЖДҮ-чин, тэрбумтан, Барилгачин, Бизнесчин, Хөгжлийн банкны зээлдэгч “сайдууд”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр орсон сайдууд нь төрөөс төрсөн олигархиуд, тэрбумтан, концессчин, ЖДҮ-чин, Хөгжлийн банкны зээлдэгч, ашиг сонирхлын зөрчилтнүүд байна.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт

УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдсон, 2019, 2020 онуудад улсын төсвөөс нийт 67.7 тэрбум төгрөгийг концесс нэрээр “авсан”, 2019 онд Хөгжлийн банкнаас Ховд аймагт цементийн үйлдвэр барих зорилгоор 28,025,380 ам.долларын зээл авсан.

2021 оны байдлаар 4,9 тэрбум төгрөгийн авлагатай, 219 сая төгрөгийн хадгаламжтай.

ХХААХҮ-ийн сайд А.Болорчулуун

УИХ-ын гишүүнээр 3 дах удаагаа сонгогдсон. ЖДҮДС-аас өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авч байсан. 2021 оны байдлаар 1,3 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

ХНХ-ийн сайд Д.Сарангэрэл

УИХ-ын гишүүнээр 3 дах удаагаа сонгогдсон. Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан. Хоёр сайдын алба хаших хугацаанд түүний орлого 2020 онд 1.3 тэрбум байсан бол 2021 онд 3.1 тэрбум болж өсжээ. 2021 оны байдлаар 501 сая төгрөгийн хадгаламжтай.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар

УИХ-ын гишүүнээр 2 дах удаагаа сонгогдсон. Оргил сүлжээ дэлгүүр, Энканто орон сууцны хороололын “эзэн”, бизнес эрхлэгч тэрбээр 2021 оны байдлаар 6.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

ЦХХХ-ны сайд Н.Учрал

УИХ-ын гишүүнээр 2 дах удаагаа сонгогдсон. Аавын нэр дээрх компаниараа ЖДҮДС-аас 1. 95 тэрбум төгрөгийн зээл авч байсан. 2021 оны байдлаар 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 6 дах жилдээ ажиллаж байгаа, өөрийн төрсөн ах эгч нарын компани дээр ЖДҮДС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авч байсан.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар

УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдсон. Түлш, эрчим хүчний сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан. Увс аймаг дах Хотгор шанагийн уурхайн тусгай зөвшөөрлийг Солонгосын компанид  зарсан гэдэг хэл аманд өртдөг. 2021 оны байдлаар 550 сая төгрөгийн хадгаламжтай.

ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн

УИХ-ын гишүүнээр 4 дах удаагаа сонгогдсон. Сангийн сайдаар ажиллаж байсан. Хурд орон сууцны хороолол, уул уулхайн компанийн ил “эзэн”, 2021 оны байдлаар 404 сая төгрөгийн хадгаламжтай.

  Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар

УИХ-ын гишүүнээр хоёрдох удаагаа сонгогдсон, МАН-аас гарч МАХН-д элсэн орж байсан. 2021 оны байдлаар 79 сая төгрөгийн хадгаламжтай, 390 сая төгрөгийн авлагатай.


Яагаад бизнес эрхлэгчид төрд орохыг “дурладаг” болохын нууцыг та бүхэн дээрх мэдээллээс харсан гэж найдаж байна. Ард түмний амьдралаас хэдийнээ “тасарчихсан”, нэг кг махны үнээ ч мэдэхгүй “баячууд” УИХ-ын гишүүд эрх мэдэл албан тушаалд шунан төрийн сайд болж, иргэд та биднийг сайн сайхан амьдруулж, улс орны хөгжүүлнэ гэдэгт бид одоо итгэх ёстой юу?


Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Иргн says

    төр засагдаа итгэж бгаа шүү шударга сайн ажиллаарай

  2. Иргэн says

    Улс төрд орсон бизесменүүд улсын мөнгийг компанидаа завшдаг тул жинхэнэ баян хүмүүс биш юм. Олигархууд өмч хувьчлалаар улсын байшин барилга, үйлдвэрүүдийг үнэгүй авсан ба монголын эрдэнэс баялгийг цөлмөж байгаа юм.

  3. Иргэн says

    Улс төрд орсон бизнесменүүд улсын мөнгийг компанидаа завшдаг тул жинхэнэ баян хүмүүс биш юм. Олигархууд өмч хувьчлалаар улсын байшин барилга, үйлдвэрүүдийг үнэгүй авсан ба монголын эрдэнэс баялгийг цөлмөж байгаа юм.

Comments are closed.