“Emmy Awards”: “Squid Game” кино 6 төрөлд нэр дэвшжээ

Америкийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 74 дэх удаагийн “Emmy Awards”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тэгвэл энэ жилийн шагнал гардуулах ёслолд өнгөрсөн онд дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Squid Game” киноны гол дүрд тоглосон жүжигчид оролцохоор болсон байна.

Учир нь “Netflix”-ийн есөн ангит уг цуврал нь 74 дэх удаагийн “Emmy Awards”-д дараах зургаан төрөлд нэр дэвшжээ.

  • Шилдэг цуврал
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг кино зохиол
  • Шилдэг эрэгтэй жүжигчин (И Жон Жэ)
  • Шилдэг эрэгтэй туслах дүр (О Ён Су болон Пак Хэ Су )
  • Шилдэг эмэгтэй туслах дүр (Jung Ho-yeon)

“Squad game” кинонд өндөр настай оролцогчийн дүрийг бүтээсэн О Ён Су жүжигчний хувьд анх удаа гадаадад шагнал гардуулах ёслолд оролцож байгаа явдал билээ.

Тэрээр нэгдүгээр сард зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд “Squid Game” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн ч шагналаа өөрөө гардан аваагүй юм.
Харин энэ жилийн “Emmy Awards”шагнал гардуулах ёслолд шилдэг эрэгтэй туслах дүрийн төрөлд Пак Хэ Сутэй хамт нэр дэвшиж байна.

Санал болгох мэдээ

Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын …