Дэлхийн удирдагчид хатан хаан II Элизабетэд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байна

Их Британийн Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст пүрэв гарагт таалал төгслөө.


Харин түүний 73 настай хүү хунтайж Чарльз Филип Артур Жорж хаан болох юм.


Чарльз Филип Артур Жорж мэдэгдэл хийхдээ “Манай гэр бүлийн бүх гишүүдийн хувьд хамгийн их гунигтай мөч тохиож байна.
Шинэ Ерөнхий сайдтай, эрчим хүчний хямрал, хоёр оронтой тоонд хүрсэн инфляц, Украины дайн, Брекитийн үр дагавартай тэмцэж буй Их Британийн хувьд хэцүү мөч тохиож байна” гэж хэлжээ.

1952 оноос хойш II Элизабет санхүүгийн хувьд хүнд байдал орсон дайны үед эдийн засгаа дахин сэргээж, Их Британийг захирч байсан бөгөөд 21-р зуунд хүнд хэцүү шилжилтийг хийсэн билээ.
Тэрээр 21 настай байхдаа Их Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын ард түмэнд “Миний амьдрал урт ч бай, богино ч бай та нарын үйл хэрэгт бүхнээ зориулна” гэж амлаж байжээ.


Дэлхийн удирдагчид хатан хаан II Элизабетэд эмгэнэл илэрхийлснийг хүргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнийг “Нэгдсэн Вант Улс, АНУ-ын хоорондын үндсэн холбоог гүнзгийрүүлсэн, эгнэшгүй нэр хүндтэй, тууштай төрийн эмэгтэй” гэж нэрлэжээ.


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудсаараа дамжуулан “хатан хааны халуун дулаан, сайхан сэтгэлийг би хэзээ ч мартахгүй”гэж мэдэгдэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн твиттер хуудсандаа “Түүнийг Франц улсын найз, зуунд мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн сайхан сэтгэлт хатан хаан байсныг дурсах болно” гэжээ.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эмгэнэл илэрхийлж, “Хамтын нөхөрлөл холбооны хувьсал зэрэг олон арван жилийн асар их өөрчлөлтийн туршид итгэл найдвар төрүүлсэн” гэдгийг цохон хэллээ.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса шинэ хаан Чарльз III-д хандсан мэдэгдэлдээ хатан хаан нас барсанд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез хэлэхдээ “Тэр бидний сайн сайхан цагийг тэмдэглэж, хэцүү үед бидэнтэй хамт байсан” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …