Япон улсын гэрэл зурагчдын “Хөх тэнгэрт мандсан наран” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна.
Ойн хүрээнд хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон ажил зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл Япон улсын гэрэл зурагчдын хамтарсан “Хөх тэнгэрт мандсан наран” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 9-нд 15:00 цагт нээлтээ хийх гэж байна.

Манай улсад жил бүр ирж гэрэл зураг авч, гэрэл зургийн цомог, үзэсгэлэн гаргаж, Монгол орныг Япон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Шимизү Тэцүро, Мацумото Ёшико, Асакура Ясунори, Савада Ноборү нарын япон гэрэл зурагчдын “Хөх тэнгэрт мандсан наран” үзэсгэлэнг “Гамма” агентлаг Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран есдүгээр сарын 9-нөөс 14-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх юм.
Мөн энэ үеэр манай гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчидтой уулзалт, ярилцлага хийж,туршлага солилцоно.
Гэрэл зургийн мэдээлэл сурталчилгааны “Гамма” агентлаг 1997 оноос япон гэрэл зурагчидтай нягт ойр хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.