И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.


Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266,451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.  


Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.