Байнгын хороодын дарга нарыг сонголоо

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2022.08.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугар, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Анужин, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг нарын нэрийг дэвшүүлсэн байна.

Байнгын хороод Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д заасныг баримтлан Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчдийг сонгохыг дэмжсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байгаагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Батшугарыг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцагийг сонгон, УИХ-ын тогтоолыг баталлаа.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …