Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа юм.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Энэ хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд ес орчим автобусыг есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмж явуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тодотгож байна.

Үүнд:

  • Ч:16А “Баруун салаа – Шинэ зам – 5 шар”
  • Ч:72 “Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай”
  • ХО:9 “Био-Сонсголон – 5 шар”
  • ХО:11 “Хонхор – Ургах наран хороолол – Офицеруудын ордон”
  • ХО:12 “Мал бордох – 5 шар”
  • ХО:13 “Баруун түрүү /эцэс/ – 5 шар” гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол …