“Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор Венецийн олон улсын кино наадамд оролцоно

Бүгд Найрамдах Итали улсын Венец хотноо 1932 оны 8-р сараас хойш жил бүр зохион байгуулагдаж буй Венецийн олон улсын 79 дэх кино наадамд Монголын кино урлагийн зөвлөл оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд болох тус наадамд Кино урлагийн зөвлөлийн төлөөллөөс гадна “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор “ORRIZONTI” олон улсын кино шалгаруулалтын уралдаант хэсэгт шалгараад буй найруулагч П.Лхагвадулам Монгол Улсаа төлөөлөн оролцоно. 

Кино урлагийн зөвлөл нь Венецийн олон улсын 79 дэх кино наадамд оролцохдоо Кино урлагийг дэмжих тухай хуулийг олон улсад таниулах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрийг мэдээлэх, гаднын улс орны кино бүтээгчид болон зөвлөлүүдтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.