“Есдүгээр сарын цас” кино Венецийн Олон улсын кино наадамд өрсөлдөнө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадмын 79 дэх удаагийн арга хэмжээ наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд Итали улсын Венец хотын Лидо аралд зохион байгуулагдана.

Тэгвэл энэхүү наадамд Франц улсын Аврора фильм, Монгол Улсаас Гуру медиа компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадулам нарын хамтарсан бүтээл болох “Есдүгээр сарын цас” кино “ORRIZONTI” орчин үеийн чиг хандлага, гоо зүйг илэрхийлсэн богино хэмжээний кино төрөлд уралдаант хэсэгт шалгарсан байна.

Кино наадмын үеэр тус бүтээл нь үзэгчдийн хүртээл болох ба Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас найруулагч П.Лхагвадуламыг тус кино наадамд оролцоход дэмжиж ажиллаж байгаа юм.

Сонирхуулахад киноны найруулагч П.Лхагвадуламын хувьд Турк улсад кино найруулагчийн мэргэжил эзэмшиж, МҮОНРТ-д Монгол Улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн туслах найруулагчаар уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй нэгэн. Тэрбээр кино зохиолын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан юм.


Найруулагч П.Лхагвадуламын гурав дахь богино хэмжээний бүтээл “Шилүүс” кино нь 2020 оны Каннын олон улсын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т шилдэг 11 бүтээлийн нэгээр шалгарсан
-Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарсан
-Бусаны Олон Улсын Кино Наадмын “Өргөн Өнцөг” Азийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэг болон Лондон Олон Улсын Кино наадам, “Louis le Prince- Лийдс Принс” , “Таллин” Олон Улсын Кино наадмын уралдаант хэсэгт тус тус шалгарсан билээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.