Зөн билэгт итгэгч ба итгүүлэгчид

Влад-Кадони-в-сети-1XXI зууныг  шинжлэх ухаан, мэдээлэл технологийн зуун гэдэг. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд тэр хирээрээр элдэв  хар дом, зөн билгийн зүйлст итгэх шаардлага улам бүр багассаар байна.

Хүн  төрлөхтөн  байгалийн элдэв үзэгдлийн мөн чанарыг  тайлбарлаж чадахгүй байх үеэс  түүний учир шалтгааныг далдын сүр хүчтэй холбон тайлбарлаж улмаар шашин үүссэн гэдэг. Гэхдээ Шинжлэх ухаан бүх зүйлийн учир шалтгааныг тайлбарлаж чадахгүй,  тайлбарлах ч боломжгүй нь  хүмүүсийн дунд шашин, далдын сүр хүч, зөн билэгт итгэх итгэлийг  амь бөхтэй байлгасаар байгаа юм. Дээр хэлсэнчлэн хөгжингүй улс орнуудын иргэдийн хувьд   далдын хүч, зөн билэгт итгэх хандлага харьцангуй сул байдаг бол хөгжил буурай улс орнуудын иргэдийн дунд энэ хандлага илүүтэй ажиглагддэг гэнэ.

imagesХэдэн жилийн өмнөөс манай хойд хөрш ОХУ-ын телевизийн сувгуудаар “Зөн билгийн тулаан” гэдэг нэртэй нэвтрүүлгүүд гарсан нь оросын болон манай орны  орны иргэдийн  сонирхолыг ихээхэн татсан. Хагас шоу хэлбэрийн эл нэвтрүүлгийг ойлголгүй үнэн мэт итгэж манайхан дуурайж “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг хийж эхлээд удаагүй эфирээ зогсооход хүрсэн. Харин үүний дараа учрыг нь ойлгож хагас шоу хэлбэрт оруулснаар  нэвтрүүлгүүд  үргэлжилж эхлэсэн. Онцолж хэлэхэд аль ч улс орны “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг үзэгчдийг татахын тулд хагас шоу хэлбэрээр явагдаг. Өөрөөр хэлбэл зарим даалгаврыг  үзэгчидэд хүргэхээс өмнө зөн билэгчид  хэлэх гэх мэтээр аль болох үзэгчдийг татах, алмайруулах бодлогыг тус нэвтрүүлгийг зохион байгуулагчид барьж ажилладаг.

zun bilegtenМанайд зөн билэгт итгэгчид олон байдаг бололтой. Мэдээж “эрэлт байгаа газар нийлүүлэлт” байдаг гэдэг  эдийн засгийн хуулийн дагуу зөн билэгт итгэгч, эрэлттэй хэсэгт зориулан “нийлүүлэгчид”  бас байх. Ноднин “Оросын зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Мехди Эрбагими Вафыг монголд урьж ирүүлэн 1000 ам.доллар төлж  түүгээр үзмэрчлүүлсэн хүмүүс олон байсан гэнэ билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө мөн л Оросын  бас нэгэн зөн билэгтэн Влад Кадони гэгчийг “Оюунлаг язгууртан” /үнэндээ  энэ байгууллагыг “оюунлаг” гэж биш харин  “ид шидэнд итгэгч” гэж нэрлэвэл зохилтой/ ТББ-аас монголд урьж ирүүлэн, түүнийг  Налайх дүүргийн нутаг дэвсгэрт дагуулж очин  “Чөтгөр шулам дарах” үйлсийг хийлгэсэн юм байх. Дүрдээ хэт орсон өнөөх нь гарын судсаа ханаж, цусаа гоожуулаад тэр орчмын ад зэтгэрийг дарснаа тунхаглажээ. Үүнд нь  Налайд дүүргийн Засаг дарга тэргүүтэй дүүргийн удирдлагууд ихэд талархан, түүнийг хүлээн авч уулзан, баяр хүргэсэн гэнэ билээ.

Дараа нь  ид шидээ олны өмнө харуулсан /олны нүдэн дээр цусаа ханасан нь  түүнийг агуу зөн билэгтэн гэсэн итгэлийг олон хүнд төрүүлсэн биз бодвол/ Влад Кадони гэгч уржигдар “Буган Халиун”  ресторанд олон нийтэд хандан зөн билгээ гайхуулан, лекц уншсан юм байх. “Буган Халиун”  ресторанд  100 хүний V.I.P хүлээн авалт болох байсан ч   түүнд итгэгчид, зөн билгээр нь ажил амьдралаа засуулахыг хүсэгчид ресторанд багтахааргүй олон байсан ажээ. Түүгээр ч зогсохгүй  манай улс төр, урлагийн одууд  тэнд цөөнгүй байсан гэнэ. Влад Кадонийн  лекц олныг алмайруулаад зогсохгүй, үзүүлсэн хүмүүсийн амьдралыг нэвт шувт хэлж байсныг харсан гайхаж шагширсан зөн билэгт итгэгчид алгаа хорссноо ч мэдэлгүй чангаар ташсаар байжээ.

Ийнхүү нэгэн билэгтэн нэртэй нэгэн “луйварчин” ирж, зөн билэгт итгэгч монголчуудаас халаасаа  хөөрхөн түнтийлгэж аваад  нутаг буцсан бололтой.

А.Галт

Ugluu-logo17

Холбоотой мэдээлэл
9 Comments
  1. Сэтгүүлч Галтаа болио says

    Худал баримт нь хаана байгаан бэ………???

  2. Зочин says

    Түмэн бодисоо судлах цаг ирсэн. Юун их мөнгө завтай ардууд вэ. Орост экстрасенс нөхдүүдээсээ залхсан

  3. Zochin says

    Yamar haranhui buduuleg yum bee. Teneguud baigaa tsagt luivarchid mundahgui ni medeej.

  4. a says

    Ene chin mia gar shdee

  5. Anonymous says

    Орос монгол мэтийн амьдрал доогуур хувьсгалаасаа салж чадаагүй орнууд л эрт дээр үеийн тэнгэр харж амьдардаг байсан үеийнх шигээ л сэтгэж байна шүү дээ. Одоо шинжлэх ухаан, практик зүйлд л итгэдэг шүү дээ томоохон улсууд монгол одоо хэт далдын юманд итгэх нь ихсээд л байна. Хуучин хөгшчүүл итгэдэг байсан бол одоо гучин хэдтэй хүүхнүүд хүртэл яг эмгэн шиг л бөө ламаар өдөр шөнөгүй гүйдэг боллоо. улам залуужаад л байна. Уул нь гадаад дотоодод төгссөн хүмүүс шашин бол зүгээр итгэж сүсэглэхээс биш амьдралаа өөрөө л шийднэ гэдгийг улам л мэдэхээ болиод байна даа

  6. Anonymous says

    Энэ хэт их буруу хандлага дээр лам бөө үзмэрч нэртэй хүмүүс л тоглож хүмүүсийг айлгаж хэдэн төгрөг олж байна шүү дээ. Энэ хэтэрвэл шинжлэх ухааны академи нь далдын хүчээр машин бүтээнэ бороо оруулна гээд явах байхдаа

  7. зочин says

    үнэн зөн билэгтэн хаана ч байхгүй. Зөн билэгтэн гэдэг бол хууран мэхлэгчийг эвтэйхэн нэрлэсэн нэр байхгүй юу

  8. зочин says

    Ямар юманд итгэгдэггүй юм бэ та нар итгэхгүй бол бүү оролц хүн яаж хүлээж авах нь тухайн хүний үзэл бодол өөрийн бодлоо өөртөө үлдээ за юу

  9. Anonymous says

    Itgehgui baigaa bol ter tanii l bodol tegehdee taniig tegj bodsonii chini tuluu hen negen zagnaval ta uurlah ni medeej yag uuntei adil itgesen huniig buu zemle ter chini bas l ter hunii bodol.

Comments are closed.