Ховд аймаг: Төрийн дээд шагналын эзэд тодорлоо

936522_642793079097065_1924589139_nТусгаар тогтнолын 89 жилийн ойн өдрөөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд  МУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 173 тоот зарлигийн дагуу нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, түүний орлогч дарга нар, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Засаг дарга Д.Баасандорж нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар  оролцов.

Хөдөлмөр зүтгэлээрээ төр түмэндээ үнэлэгдэн төрийн дээд одон медалиар шагнагдсан нэр бүхий хүмүүст шагнал гардуулсан бөгөөд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Сүхбаатар, Алтан гадас одонгоор С.Даваажав, Н.Шарав, Ц.Жалцав, Л.Батбаяр, Л.Баарай, Ц.Нямцэрэн, М.Нямдаваа, Ц.Нямсүрэн болон Хөдөлмөрийн хүндэт медалиар М.Бердихан, Б.Дуламсүрэн, М.Өмирбек нар тус тус шагнагдав.

936522_642793079097065_1924589139_n 1452435_642793182430388_62777614_n 1454712_642793049097068_1223641221_n 1461851_642792905763749_1200811604_n 1474553_642793452430361_2048707116_n 1478969_642793109097062_315067387_n 1479430_642793252430381_597039874_nГ.Одонтуяа

Ugluu-logo17

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. ИРГЭН says

    Төрийн дээд одон медиалаар шагнагдсан хүмүүстээ баяр хүргээд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье

  2. bayar kurgeye says

    ulam ik sain ajillaj, aimgaa kugjuuleerei

Comments are closed.