Амралтын зоог: Бүтэн тахианы шарсан мах

3242_201311280441071385584867120-midОрц:

  • – Бүтэн тахиа
  • – Төмс- 7-8 ширхэг
  • – Жүрж-2 ширхэг
  • – Броколи- 1 багц
  • – Гахайн утсан мах- 1 уут
  • – Лемон- 1 ширхэг
  • – Амтлагч:
  • – Сармистай тахиа амтлагч
  • – Хар перец
  • -Давс
  • – Оливын тос

     

    Хийх арга: 
    1. Бүтэн тахианыхаа гадна хальсыг махнаас нь эвтэйхэн салгана.
    2. Гадна талын ар өвөргүй лемоноор арчина. 3. Жүржийнхээ хальсыг үрэгчээр үрээд арьс мах 2-ын завсраар хийж өгнө. Энэ нь тахиаг зөөллөж өвөрмөц амттай болгож өгнө.
    4. Тахианы доторх шанзаа бэлдэнэ. Броколигоо дутуу чанаж аваад жүржтэйгээ хамт том томоор хэрчээд давслана.
    5. Бэлдсэн шанзаа тахианыхаа дотор хийгээд 00 утсаар хөл их биеийг задрахгүй болгон боох хэрэгтэй.
    6. Гадна талаас нь сармистай тахиа амтлагч, хар перец давс зэргээр амтлана.
    7. Төмсөө дунд зэрэг хэмжээтэй хэрчээд давслаад тахиагаа шарах листэндээ хийнэ.
    8. Төмсөн дээрээ тахиагаа тавиад урьдчилж 220 градуст халаасан зуухандаа хийж 50 минут шарна
    9. Хэсэг хугацааны дараа төмсөө гарган авч гахайн утсан махандаа ороож ургамлын тосонд шарна
    10. Зуухныхаа галыг 150 болгоод 20-30 минут шараа тахиа маань бэлэн болно

    3240_201311280440051385584805470-mid

    Хачир: Бүх төрлийн ногоо, жимс, салад, талх зэргээр хачирлаж болно.

    3241_201311280441011385584861241-mid

    Жорыг: http://www.sweetkitchen.mn – Temulun Batbum

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …