Монголын хөлбөмбөгийн зүтгэлтэн М. Сэргэлэн Алтан гадас одон, Л.Наранбаатар МХБХ-ны Гавьяаны одон хүртлээ

Орхон аймгийн шигшээ баг, Хангарьд клубийн дасгалжуулагч М.Сэргэлэн Алтан гадас одон хүртлээ.
Мөн Дорнод аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Наранбаатар МХБХ-ны Гавьяаны одонгоор шагнагдаж Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэсэн он жилүүдээ өндрөөр үнэлүүллээ.
М.Сэргэлэн, Л.Наранбаатар нар нь Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж түүний шавь нар Үндэсний шигшээ багийн төлөө тоглож амжилтууд гаргахын зэрэгцээ шигшээ багийн 100 дахь гоолыг оруулж мөн МХБХ-нд ажиллаж хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ихийг хийж бүтээсэн хөлбөмбөгийн зүтгэлтнүүд юм.

Түүнд шагналыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар болон Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн ивээл дор Увс аймгийн Улаангом хотноо явагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий шигшээ тоглолтын дараагаар гардуулан өглөө.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.